Б.Мөнгөнтуулын төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуулын төрсөн өдөр

Шатрын спортын ОУХМ, эрэгтэйчүүдийн Олон улсын мастер цолтой Б.Мөнгөнтуулын 23 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тавхан наснаасаа эхлэн шатрын спортоор хичээллэж, өдгөө эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгах шилдэг шатарчин болсон тэрбээр 1987 оны аравдугаар сарын 8-нд төржээ.

Дашрамд сонирхуулахад, Швейцарийн Цюрих хотноо есдүгээр сарын 5-12-ны хооронд үргэлжилсэн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай амжилт гаргаж, оюутны дэлхийн аварга болсон Б.Мөнгөнтуул тэмцээнээ дуусгаад Германаар дамжин, шууд хойд хөршийг зорьсон юм. Тэрбээр ОХУ-ын Ханты-Мансийск хотноо Монголын бусад шатарчдын хамт дэлхийн шатрын 39-р олимпиадад оролцоод өнөөдөр өглөө эх орондоо ирсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж