“Vuitton” заргалдсан ч “Google” яллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

“Vuitton” заргалдсан ч “Google” яллаа

“LVMH” компаний “Google” компанийг шүүхэд өгсөн заргыг авч хэлэлцээд Европын холбооны Шүүхээс “Google”-ыг буруугүй гэсэн шийд гаргасан байна гэж “BBC” Лондонгоос агентлаг мэдээллээ. “LVHM” компани нь “Louis Vuitton”, “Moet & Chandon” шампан дарс, “Dior” үнэртэн болон бусад бренд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. “LVMH” “Google”-ыг хайлтын түлхүүр үг гаргахдаа өрсөлдөгч компаниуд болон хуурамч, хулхи бүтээгдэхүүнүүдийн нэрсийг хамт гарган харуулж тус компанийн оюуны өмчид хохирол учруулж байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан юм. Тухайн хэрэглэгч ямар агуулгатай мэдээлэл үзэж байгаатай уялдуулан холбогдох мэдээлэл, сурталчилгаа холбоосыг тодорхой байрлалд байршуулан харуулдаг нь “Google” компанийн сурталчилгааны бизнесийн онцлог байдаг.  
Шүүхээс гаргасан шийдвэрт “Google” компани өрсөлдөгч компаний тухай мэдээлэл харуулж байгаа нь оюуны өмчийн хууль зөрчөөгүй байна гэж дурдсан байв.

“LVMH”-ын дэд ерөнхийлөгч Pierre Code “бид “Google” болон бусад компаниуд интернетэд хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг зогсоохыг хүссэн” гэж мэдэгдсэн байна. Харин “Google” компаны блогт оюуны өмчийн хуульч доктор Harjinder S.Obhi  шүүхийн дээрх шийдвэр нь “интернетэд мэдээлэл чөлөөтэй дамжих ёстой гэсэн үндсэн зарчмыг нотолсон” шийд боллоо гэж бичсэн байна. Тэгээд “худалдааны брендүүд гэдэг бол онцгой дархан эрхтэй зүйл биш. Хэрвээ хэрэглэгч нэг төрлийн,загварын машин харахыг хүсэж байгаа бол тэрээр автомат хайлтын хайлтын үр дүнд нь өөр өрсөлдөгч машины тухай мэдээлэл үзэх болно” гэж бичсэн байна. Хуурамч бүтээгдэхүүний тухайд доктор Obhi “Google” компани хуурамч бүтээгдэхүүн сурталчлахгүй гэсэн зарчмыг хатуу баримталдаг” гэж дурдсан байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж