Шүүхээс гаргасан шийдвэрт “Google” компани өрсөлдөгч компаний тухай мэдээлэл харуулж байгаа нь оюуны өмчийн хууль зөрчөөгүй байна гэж дурдсан байв.
“LVMH”-ын дэд ерөнхийлөгч Pierre Code “бид “Google” болон бусад компаниуд интернетэд хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг зогсоохыг хүссэн” гэж мэдэгдсэн байна. Харин “Google” компаны блогт оюуны өмчийн хуульч доктор Harjinder S.Obhi шүүхийн дээрх шийдвэр нь “интернетэд мэдээлэл чөлөөтэй дамжих ёстой гэсэн үндсэн зарчмыг нотолсон” шийд боллоо гэж бичсэн байна. Тэгээд “худалдааны брендүүд гэдэг бол онцгой дархан эрхтэй зүйл биш. Хэрвээ хэрэглэгч нэг төрлийн,загварын машин харахыг хүсэж байгаа бол тэрээр автомат хайлтын хайлтын үр дүнд нь өөр өрсөлдөгч машины тухай мэдээлэл үзэх болно” гэж бичсэн байна. Хуурамч бүтээгдэхүүний тухайд доктор Obhi “Google” компани хуурамч бүтээгдэхүүн сурталчлахгүй гэсэн зарчмыг хатуу баримталдаг” гэж дурдсан байна.
Т.Санаа