Жессика Алба эрчүүдийн сэтгүүлийн хуудсанаа

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Жессика Алба эрчүүдийн сэтгүүлийн хуудсанаа

Холливуудын хамгийн төгс галбиртай бүсгүйгээр нэрлэгддэг жүжигчин Жессика Алба эрчүүдийн GQ сэтгүүлийн Англи хувилбарын нүүр хуудсыг чимжээ. Тэрбээр бусад эмэгтэй жүжигчдийг илүү үзэсгэлэнтэй хэмээгээд “Би охиноо төрүүлээд бие маань шал өөр болсон. Хөх хэлбэрээ алдаж хуучин шигээ биш болсон. Мөн целлюлиттэй болж, ташаа гуя хэсгээрээ нэлээд бүдүүн болсон” гэжээ.

Сануулахад, найруулагч Robert Rodriguez-ын зохиолыг нь бичиж найруулан олны хүртээл болгосон Тагнуулчийн хүүхдүүд хэмээх цуврал киног та бүхэн мэдэх бизээ. Одоогоор гурван цуврал анги дэлгэцнээ гарч гол дүрд нь Алекса Вега, Дэрил Сабара, Антонио Бандерас нар гол дүрд нь тоглоод буй тус киноны дөрөвдүгээр анги ирэх жил үзэгчдийн хүртээл болно хэмээн киноны бүтээлчдийн зүгээс мэдэгдээд байгаа. Тэгвэл тус кинотой холбоотой бас нэгэн мэдээлэл гарчээ. Энэ нь “Тагнуулчийн хүүхдүүд-4”-ийн гол дүрд нэрт жүжигчин, загвар өмсөгч Jessica Alba тоглоно хэмээсэн явдал. Хэрэв энэ мэдээлэл үнэний ортой бол 1991 оноос эхний анги нь дэлгэцнээ гарч 464 сая долларын орлого олоод буй цуврал кино ирэх 2011 онд Spy Kids 4: All the Time in the World нэртэйгээр Жессикагийн гол дүрд нь тоглосноор бидэнд ирэх нь ээ. Найруулагч  Robert Rodriguez кинондоо тоглооч хэмээх санал ирүүлсэн гэж 28 настай жүжигчин бүсгүй MTV-гийн яилцлагад орохдоо өгүүлсэн юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж