Долоо хоногийн таны зурхай

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн таны зурхай

Aries-Хонь, 21.03-19.04
Эхний өдрүүд танд мэдлэгийн хүрээгээ тэлэх, суралцахад хамгийн
тохиромжтой үе. Курст суулаа гэхэд илүүдэхгүй. Энэ үеэр танд гадаадад
явах боломж ирж магадгүй. Сүүлийн хоногуудад нь дотны хүний эсвэл өөрийн
харилцааг тунгаан бодоход сайн. Хоорондын харилцааны маргаан
зөрөлдөөнийг энэ үеэр л арилгах боломжтой.

Taurus-үхэр, 20.04-20.05
Татвар, хүний мөнгө, торгуультай холбоотой асуудлуудыг долоо хоногийн
эхээр шийдэхийг од гаригсийн байрлал хэлж байна. Мөн энэ үеэр өөрийн
сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд хандсан ч болно. Дотны харьцаанд энэ үе
шинэ мэдрэмжийг авчирна. Сүүлийн хоногуудад нь эрүүл амьдралын
дэглэмийг сонирхох хэрэгтэй.

Gemini-Ихэр, 21.05-21.06
Ажлын болон амины асуудлаа шийдэхэд долоо хоногийн эхэн хэрэгтэй. Энэ
цагаар та бусад хүмүүст илүү нээлттэй, сэтгэлийн мэдрэмж ихтэй байна.
Долоо хоногийн сүүлийн хагаст оюуны уран бүтээлийн ямар ч ажил танд
хамгийн бүтэмжтэй байх юм байна. мөн бага зэрэг амарч, цирк эсвэл
хүүхдийн паркаар ороод гарахад танд таатай байх болно.

Cancer-Мэлхий, 22.06-22.07
Эхний хоногууд таны хувьд өөрийн ажил албандаа үнэн сэтгэлээсээ хандах
боломжийг өгч байна. Хамт олонтойгоо харьцаагаа сайжруулахад болохгүй
гэх зүйлгүй. Сүүлийн хоногуудад нь гэр бүлтэй холбоотой асуудлыг
шийдэхэд сайн. Энэ үеэр та гэр бүлийнхнээ цуглуулаад өөрийн санаа
оноогоо хэлэхэд тэдний дэмжлэг туслалцааг авч чадна.


Leo-Арслан, 23.07-22.08

Од гаригсийн байрлал  энэ долоо хоногийн эхээр танд романтик сэтгэл
авчрах бөгөөд болзоо, уулзалтуудад дуудах болно. Хэрэв хүүхэдтэй бол
тэнд анхаарлаа өгөх хэрэгтэй. Харин сүүлийн өдрүүдийг та санаачлага
гаргаад бага зэргийн аялал зохиож өнгөрөөвөл зохистой. Энэ үеэр тантай
хамт байгаа хүмүүст таныг сонсож, дэмжих болно.


Virgo-Охин, 23.08-22.09

Хугацааны эхэн та сэтгэлийн хөөрөл ихтэй байх бөгөөд энэ үеэр гэл бүлийн
болон хувийн харьцааны асуудлаа шийдвэл зохино. Гэхдээ сэтгэлийн хөөрөл
асуудлыг шийдэхэд саад болоод байгаа мэт санагдвал хугацааны дунд үе
хүртэл хойшлуулж болох талтай. Сүүлийн өдрүүдэд нь танд санхүүгийн
асуудлаа шийдэхэд оновчтой санаа төрөх болно.


Libra-Жинлүүр, 23.09-23.10

Эхний хоногуудын бага зэргийн аялал танд тааламжтай бөгөөд олон сайхан
сэтгэгдэл авчирч амраана.  Сүүлийн хэдэн хоногт нь таны шохоорхол ба
мэдлэгийн мэдрэмж ихсэх учраас мэдээллийг залгих шиг л болно. Гэхдээ 
энэ нь өнгөцхөн хийгдэх учир зөвхөн өөртөө хэрэгтэй мэдээллийг шүүн
тунгааж, сайтар боловсруулж авах хэрэгтэй.

Scorpio-Хилэнц, 24.10-22.11
Мөнгө хөрөнгөтэй харьцах тэдэнтэй холбоотой асуудлыг шийдэх үе нь долоо
хоногийн эхний хагас байна. Мөн энэ үеэр та орчныхоо эд зүйлст татагдсан
байх учир их цэвэрлэгээ мэтийн ажил хийгээд хэрэггүй. Харин худалдаа
хийвэл танд ашигтай болно. Сүүлийн хагаст нь та ганцаараа байх эрмэлзэлд
автах учраас энэ цагаар ирээдүйн төлөвлөгөөг хийх хэрэгтэй

Sagittarius-Нум, 23.11-21.12
Та хугацааны эхэн үед илүү нээлттэй байх учраас тэр нь танд бусдын
анхаарлыг татна. Энэ цагаар гоо сайхны үйлчилгээ хийлгэж, гадаад төрхөө
өөрчлөхөд сайн. Найз нөхөдтэйгөө хугацааны сүүлчээр харилцан санаа
оноогоо хуваалцаж амрах болно. Таны төлөвлөгөө ба шинэ бодол их байх
бөгөөд тэднийг хэрэгжүүлэхэд найз нөхдийн туслалцаа хэрэгтэй.

Capricorn-Матар, 22.12-19.01
Долоо хоногийн эхэн сэргээх цаг. Яг энэ үеэр та өөрийн эрч хүчээ сэлбэх
боломжтой ба амраад та эрчээ эрчимтэй сэлгэж чадна. Харин хэтэрхий их
ачаалалтай ажиллах нь ядаргаанд хүргэх магадлалтай. Сүүлийн хагаст нь та
өмнө бүтэмжгүй байсан ажил эрмэлзэлдээ хариу хурдан олж шийднэ. Энэ
үеэр нөлөө бүхий хүмүүстэй харьцахад сайн.

Aquarius-Бумба, 20.01-18.02
Эхний  өдрүүд таныг нээлттэй болгож, танилуудтайгаа харьцахад тус болно.
Дотны харилцаа улам ч халуухан итгэлтэй болгож өгнө. Хугацааны сүүлийн
хагаст танд шинэ санаа гарч ирэн та түүнийгээ хэрэгжүүлэхэд сэтгэлийн
хөөрлөөр хандах болно. Та энэ үеэр мэдээлэл их цуглуулж, цэгцэлж чадах
бөгөөд уран бүтээл хийхэд амжилттай байж чадна.

Pisces-Загас,19.02-20.03
Загаснуудад долоо хоногийн эхэн үе ямар хүслээ тэргүүн болгох вэ гэдэгт
тайлбар авчирна. Зорилгоо тодруулсан бол түүнийг хэрэгжүүлэхэд амар
болох ба энэ үеэр хөрөнгө оруулалт, өр зээл, мөн бусдын мөнгөний
асуудлыг та шийдэж чадна. Хугацааны эцэст санхүүгийн асуудал ч тэргүүлэх
ба энэ цагт та биеийн жаргал амсах талаар үе үе бодох болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж