Харшил олон шалтгаанаас болж хөдөлдөг. Үүний шалтгаан нь олон янз бөгөөд улирлаас хамаарах нь бий. Зарим хүмүүс харшилд маш өртөмтгий, нэгэн зэрэг хэдэн ч зүйлд харшлах тохиолдол байдаг. Харшлын гол шинж тэмдэг нь арьс туурах, хамраас нус гоожиж, улайдаг. Харшилд өртөхгүй байх хэд хэдэн арга бий. Хамгийн энгийн бөгөөд сайн арга бол харшил үүсгэж болох зүйлсээс хол байх. Харшил үүсгэдэг зүйлсэд амьтны үс, арьс багтдаг. Харшилд уух эм байдаг ч гэртээ, албан өрөөндөө та өөрөө харшлаас сэргийлж болно. Юуны түрүүнд хашил үүсгэгчээс сал. Шороо тоосоо байнга цэвэрлэж, чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Өчүүхэн төдий тоос ч харшил хөдөлгөдөг. Ширээ сандал, тавилгаа байнга арчиж цэвэрлэ. Хөнжил, гудасны материал зузаан байх тусмаа тоос татаж, харшил хөдөлгөх орчин бүрдүүлдэг.Хэрвээ та амьтан тэжээдэг бол өрөөнөөсөө хол байлгасан нь дээр.
Амьтны хэвтэрт тоос хурах нь амархан байдаг. Өрөөний агаарыг байнга сольж байх нь зөв. Харшлаас зөвхөн сэргийлснээр бусад төрлийн харшилд өртөхгүй гэж ойлгож болохгүй. Бусад олон төрлийн харшилд тохирох эм хэрэглэхийг зөвлөж байна.

Н.Энхтуяа