“Лондон-2012”-ыг зохион байгуулагчид олимпийн тасалбарын тоогоо нэмэгдүүлжээ | News.MN

“Лондон-2012”-ыг зохион байгуулагчид олимпийн тасалбарын тоогоо нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

“Лондон-2012”-ыг зохион байгуулагчид олимпийн тасалбарын тоогоо нэмэгдүүлжээ

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос нэмэлт 300 мянган тасалбарыг худалдаалах болсон тухайгаа мэдэгдлээ. Ингэснээр олимпийн наадмын нээлт болон хаалтын ажиллагаа, уралдаан, тэмцээний тасалбарын тоо нийлээд найман саяд хүрч байгаа юм. Харин тасалбарын үнийг намар зарлах учиртай. Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооноос 2011 оны хавар нийт тасалбарын 75 хувийг худалдаанд гаргах ба өөрөөр хэлбэл тэр үед хүмүүс онлайнаар бүртгүүлж, тасалбараа захиалах боломжтой болно.
Олимпийн наадмын нийт тасалбарын хэмжээг 300 мянгаар нэмэгдүүлснээс гадна паралимпийн нэмэлт 500 мянган тасалбар гаргахаар болсон учир “Лондон-2012”-ын үеэр нийт 10 сая тасалбарыг борлуулахаар болжээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ж 2010-03-24 127.0.0.1

2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 99757810

Avatar

Ж 2010-03-24 127.0.0.1

2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 99757810

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж