Японы валютын нөөц дээд амжилт тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Японы валютын нөөц дээд амжилт тогтоожээ

Японы сангийн яам өчигдөр мэдээлэл гаргажээ. Мэдээлэлд дурдсан тоо баримтаас үзвэл, өнгөрсөн сарын сүүлчээр Японы гадаад валютын нөөц нэг их наяд, 105 тэрбум 591 сая ам долларт хүрч, түүхийн дээд амжилтыг тогтоожээ.

Япон дотоодын валютынхаа ханшийн өсөлтийг зохицуулахын тулд Засгийн газар нь өнгөрсөн сарын 15-аас ам.доллар худалдаж авч эхэлсэн байна. Энэ нь тухайн сард  Японы валютын нөөц нэмэгдэх гол шалтгаан болжээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж