Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Гишүүн явган алхжээ

Энхтайваны гүүрийг цагт нь нээгээгүйгээс болж өчигдөр өглөө ихээхэн бухимдал үүсч, олон хүн нийслэлийн урд хэсгээс төв рүү алхаж ирсэн. Тэдний дунд УИХ-ын эрхэм гишүүн Р.Гончигдорж байв. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанаас хоцрохгүй тулд явган алхаж, Төрийн ордонд иржээ. Төрийн залуу түшээ нар хөлөөрөө явахаас залхуурч ордны баруун, зүүн хаалган дээр машинаа тулгаж зогсоогоод суудаг, унаагаар ирдэг атлаа өглөө хуралдаанаас хоцордог бол насаар ахмад гишүүний нэгд ордог эрхэм гишүүн Р.Гончигдорж ийнхүү алхсаар хуралдаандаа цагтаа иржээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж