Газрыг дуудлагаар худалдан 19 тэрбум төгрөг оруулна

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Газрыг дуудлагаар худалдан 19 тэрбум төгрөг оруулна

Нийслэл хот энэ жилийн төсөвт 148,3 тэрбум төгрөгийн орлого оруулж, 92,9 тэрбум иөгрөгийн зарлага санхүүжилт гаргахаар оны эхэнд төлөвлөжээ. Мөн нийслэлийн төсөвтөө 56,1 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм байна. Орлогоо бүрэн оруулах боломжтойг хотын мээр онцолж байлаа. Түүнчлэн хот өөрсдийн боломжоо ашиглан орлогоо нэмэгдүүлэх зорилгоор газрын дуудлага худалдааг таван удаа явуулжээ. Зөвхөн газрын дуудлагаар 19 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт оруулахаар төлөвлөсөн ч биелэх магадлал муу байгаа аж. Учир нь газрын дуудлага худалдаанд оролцогчдын тоо цөөн, идэвх ч тааруу байгаа юм байна. Зарим  дуудлага худалдаанд нэг ч хүн оролцоогүй гэнэ.
 
Д.Цэц
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж