“Japan Tobacco” утаагүй тамхи үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

“Japan Tobacco” утаагүй тамхи үйлдвэрлэнэ

“Japan Tobacco” компани ирэх тавдугаар сарын дунд үеэс эхлэн утаагүй тамхи үйлдвэрлэхээр болжээ. Сүүлийн үед тамхи татахыг хориглосон газрууд, тамхигүй орчин улам бүр нэмэгдэж байгаа учир тийм нөхцөлд зориулсан тусгай бүтээгдэхүүн гаргахаар шийдсэн байна. “Zerostyle Mint” нэртэй шинэ тамхийг асаах хэрэггүй учир ямар нэг утаа гарахгүй гэнэ. Тамхины доод хэсэгт сольж, дахин хэрэглэх боломжтой тусгай хэсгийг байрлуулж, түүндээ тамхины навч хийснээр өчүүхэн төдий боловч утаа гаргалгүйгээр тамхилах боломж бүрдэж байгаа юм. Яг л энгийн тамхи мэт харагдах “Zerostyle Mint” нь дэлхий дээрх ижил төрлийн бүтээгдэхүүн дотроос нь анхдагч нь хэмээн “Japan Tobacco” мэдэгджээ. Хэрэглэгчид уг утаагүй тамхийг худалдан авч, тамхины савыг нэг удаа дүүргэснээр хагас өдрийн тамхины хэрэглээгээ бүрэн хангах бөгөөд навчаар дүүргэсэн хоёр сав бүхий нэг багц 300 иений үнэтэйгээр худалдаалагдах юм байна. Харин дөрвөн ширхэг янжууртай нэг хайрцаг тамхи 400 иений үнэтэй ажээ.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж