Burberry “Өвлийн шуурга” коллекцио танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Burberry “Өвлийн шуурга” коллекцио танилцууллаа

Дэлхийн загварын ертөнцийг эзэгнэсэн өндөр зэрэглэлийн брэнд болох “Burberry”-гийн бүтээсэн цүнх, цув, ороолт болон шүхэр энэ цагийн загварын ертөнцөд толгой цохидог.

Тус ордныхон “Өвлийн шуурга” нэртэй эрэгтэй эмэгтэй өвлийн хувцасны шинэ коллекцио танилцуулж, зар сурталчилгаагаа цацаж эхэлжээ. Тэд өвлийн “харгис” цаг агаараас шалтгаалахгүйгээр санаснаараа хувцаслах боломж байгаа гэдгийг хүмүүст ойлгуулахыг хүссэн аж. Энэ жилийн шинэ коллекци өнгөрсөн жилийн “шуургаа” давтаж чадах эсэхийг хүлээх л үлдлээ.

Сонирхуулахад, өдгөө Burberry загварын ордон “Burberry Prorsum”, “Burberry London” гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бүхий л загварыг Кристофер Бейли голчлон урладаг ажээ. Загварын хүрээний ихэс дээдэс Бейлиг хурц, торгон мэдрэмжтэй, “Burberry”-г өндөрлөгт гаргаж чадсан нэгэн хэмээн үнэлдэг. Харин тэр өөрөө “Шинэ соргог, орчин үеийн загварыг түүх соёл, уламжлалтай жишин харьцуулах бол миний хийдэг ажил” хэмээн ярих дуртай гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж