Майкл Дуглас эмчилгээгээ дуусчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Майкл Дуглас эмчилгээгээ дуусчээ

Оскарын шагналт жүжигчин Майкл Дуглас хорт хавдрын эмчилгээгээ дуусч буй тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Аллен Берри мэдэгджээ.
“Тэр эмчилгээгээ дуусч байгаадаа маш их баяртай байгаа. Дараагийн шатны эмчилгээ одоохондоо товлогдоогүй. Шинжилгээний дүнгээс шалтгаалан эмчилгээ хийх эсэх нь шийдэгдэнэ” хэмээн People сэтгүүлд өгсөн мэдээлэлдээ дурьджээ.
“Wall street” кино нь box office-т тэргүүлээд байгаа жүжигчин өнгөрсөн наймдугаар сард хорт хавдраа оношлуулсан бөгөөд эмч нар хожуу үедээ буюу дөрөвдүгээр үедээ орсон байгаа тухай анхааруулсан. Хэдий хожуу үедээ оношлогдсон ч шаталсан химийн болон туяа эмчилгээний үр дүнд 80 хувьтайгаар эдгэрэх магадлалтай гэж мэдээлж байсан.
Харин тэрбээр ирэх долоо хоногт эмчилгээгээ дуусч байгаа ба эмчилгээний үр дүнг шинжилгээгээр тодорхойлох юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж