Ичимтгий зангаа дарах 5 арга

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Ичимтгий зангаа дарах 5 арга

Яг үнэндээ бол үр дүнтэй арга чарга энд байхгүй. Систем ч үгүй. Хүн бүр л өөрийн гэсэн аргаар тэвчээр ба заль гаргаж үүнтэйгээ тэмцдэг. Гэлээ ч бас олон жилийн туршлагатай хүн юу гэж хэлж байгааг сонсое.

·    Цалин хөлсөө нэмүүлэх талаар босстойгоо ярина гэхээр л нүүрэнд чинь улаан толбо тодорч, хүйтэн хөлс чихарч байна уу? Танихгүй хүмүүсийн дунд орохоор үстэй толгой чинь арзайж байна уу? Харин чи ганцаараа тийм биш гэдэгт итгэж болно. Би ч бас л тийм хүн. Зам асуух эсвэл дэлгүүрт хувцасны хэмжээ сонирхохоос ч зовдог байлаа. Сүүлд нь би ийм байдал амьдралыг минь бүтэлгүйтүүлж, миний боломжийг хаагаад байгааг ойлгосон юм. Ингээд би ичэмхий зангаа ялах арга чарга хайж эхлэв

Өөрийн бодож олсон
НЭГДҮГЭЭР АРГА
Чи бол чи биш гэж төсөөлөх

Сэтгүүлчийн мэргэжил сонгоод онгод орсон үедээ шуурхай мэдээлэл бичихээс гадна хүмүүстэй уулзана гэдгээ шууд сэтгэсэнгүй. Нэгэн удаа арга хэмжээнд анх удаагаа очоод хэлээ залгисан мэт л болж билээ. Надад тэр элдэв “селебрити”-д асуулт тавих хэрэгтэй байдаг. Гэтэл “улаан нүүр минь шатчихна”. Аргагүйн эрхэнд өөрийгөө Керри Бредшоу гэж төсөөлөөд л ажилдаа орлоо. Асуудал урсаад л тэр  хүн нь би биш… Керри л асуудал тавиад диктофон түүний гарт чичигнээд байсангүй… Тэгж би анх удаагаа ичимтгий зангаа ялаад сурвалжлагаа хийж билээ.

Шоглоомтой найзын минь хэлсэн
ХОЁРДУГААР АРГА
Хэрэг явдалд ер бусаар хандах

“Бентли”-дээ сууж байхыг нь харснаас хэтрээгүй том даргатай шууд тулан уулзахад ичимхий зан их саадтай. Уулзах шаардлага заавал гарна. Тэр нь цалин хөлснөөс эхлээд чиний амьдралын чухал асуудлыг шийддэг шүү дээ…
Бидний дунд ер бусын чанга инээдээрээ алдартай найз бүсгүй маань надад хэлэхдээ “Бүү сандар! Өрөөнд нь оронгуутаа чармаа шалднаар түүнийг төсөөлөөд үз” гэж билээ. Энэ бол төдийлөн сайн биш арга ч би тэр бүдүүн, тарган, халзан нөхрийг нүцгэнээр төсөөлөхөд инээдтэй байв. Инээд тайвшруулна. Бас дээр нь тэр хүнийг нүцгэн гэж төсөөлсөн минь түүнийг бурхан биш, бидний л нэгэн адил хүн болгож билээ.

Танил сэтгэл зүйчийн санал болгосон
ГУРАВДУГААР АРГА
Үр дүнг нь төсөөлөх

Хэрэв та энэ өгүүллийг уншиж байгаа бол надтай учирсан тохиолдол танд байсан байх. Дэлгүүрт зогсоод таалагдсан хувцасныхаа хэрэгтэй размерыг олж чадахгүй, худалдагч нар нь ууртай ч юм шиг эсвэл таныг ад үзсэн мэт санагдах тохиолдол бишгүй л байлаа. Тэгээд л гараад явдаг.
Дараагийн удаа өөртөө таалагдсан даашинзаа үзэхдээ түүнийг өмсөн гээд төсөөл дөө. Шинэ хувцастайгаар ажлынхан чинь яаж хүлээн авах бол? Шинэ дотуур хувцсаа нөхөртөө харуулахад түүний харц ямар байх бол, төсөөл дөө. Хамгийн гол нь чи шинэ хувцастайгаар улам сэтгэл дүүрэн байх болно.

Хүүхэд наснаасаа зээлдсэн
ДӨРӨВДҮГЭЭР АРГА
Өөрийгөө хүүхэд гэж үзэх нь

Байр, цахилгааны мөнгө, уйтгартай ажил гэх мэтийн асуудал байхгүй байсан гээд хүүхэд ахуй насаа бид дурсдаг биш. Бид бүгд л бодож санах зүйлгүй авцалдаагүй байснаас л түүнийгээ дурсдаг. Зэрэгцээд сууж байсан хүүхдээс балруулыг нь авахдаа бид ичиж зовдоггүй л байлаа. Ер нь бол би их л хөдөлгөөнтэй хүүхэд, юм бүрт л оролцдог зантай байв. Одоо намайг ичэмтгий зан эзлээд эхлэхээр би тэр хүүхэд ахуй зангаасаа хэсгийг ч болов авмаар байдаг. Одоо би заримдаа танихгүй хүмүүсийн дунд орохдоо хэн нэгэн нь огт таалагдахгүй бол хариуг нь хүүхэд байсан шигээ өгч чадна гэж бодохоор ичимтгий зан минь ухардаг юм.

Эрчүүдэд таалагдах
ТАВДУГААР АРГА
Бойфрендтайгаа  эсвэл түүнгүйгээр ню-гэрэл зураг зохион байгуулах

Дотны найзтайгаа гэр орондоо гэрэл зураг авалт зохион байгуулаад үз. Манай нөхцөлд олуулаа үүнийг тэр болгон гүйцээх нь бас хэцүү. Тоног төхөөрөмж хэрэгтэй. Гэхдээ үүнийг хийчихсэн бол, чи тийм зураг авахуулахад имэмхий зангаа дарж чадсан бол чиний том амжилт. Гэхдээ “сүхээр цохисон ч салахгүй” гэх ам тангарагтай найз байлаа ч гэсэн “нууц мэдээллээ” алдахгүй гэсэн гэрээг түүнтэй байгуулах нь зөв юм уу даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж