Хайрыг ингэж тодорхойллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Хайрыг ингэж тодорхойллоо

Олны танил хvмvvс ХАЙРЫГ єєрийнхєєрєє тодорхойлж байна…

Далай аварга А.Сvхбат: Хайрын хvч намайг далай аварга болгосон.

Мастер vсчин Д.Одонгоо: Хайр асаж буй бамбар шиг.

Сумоч Ама Д.Бямбадорж: Хайр харцнаас харц руу нисдэг шувуу.

МУГЖ С.Жавхлан: Хайр хvн тєрєлхтний харилцааны хамгийн нандин утас.

Топ модель Г.Уранцэцэг: Эрх чєлєєгvй хайр дурлал утгагvй.

Дасгалжуулагч Т.Vйтvмэн: Хайрыг цагт нь хайрла.

Мисс Б.Гантогоо: Хайрын далай дурлалаас эхтэй.

Олимпийн мєнгєн медальт О.Гvндэгмаа: Хайр vнэ цэнэтэй байж амьдралыг утга учиртай болгодог.

Шинэ vе продакшний жvжигчин Г.Ундармаа: Хайрлавал амьдарна, амьдарвал хайрлана.

Дуучин Ж.Алтанцэцэг: Хайр л зовлонг мартуулж, гунигийг vргээх увидастай.

Мисс М.Сэлэнгэ: Хайр ч, амьдрал ч итгэлгvй бол шарласан навч адил.

Маск продакшний жvжигчин Ж.Мєнхсайхан: Хайртай байна гэдэг зєвхєн тэврэлдэж, vнсэлцэхийн нэр биш.

Номин талст хамтлагийн дуучин, СТА Т.Дэлгэрмєрєн: Хайр дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэж байвал сайхан.

Жvжигчин Чапи: Vнэн хайрыг хэлэхээс эмээдэг.

Жvжигчин, хєтлєгч Т.Єєдєє: Дурлал эрх чєлєєтэй байх ёстой.

Маск продакшний жvжигчин Н.Баярмагнай: Єєрийнхєє хайрыг ємчлєх эрхтэй.

УДЭТ-ын жvжигчин Г.Урнаа: Чи минийх, би чинийх гэж боддог бол хардахгvй байх нь хайргvйн шинж.

Жvжигчин Н.Цэнд-Аюуш: Дурласан хvндээ итгээд ирэхээр жинхэнэ хайр соёолж эхэлдэг.

МУГЖ дуучин Д.Энхзул: Хайр бол зvрхнээс ундарч зvрхэнд дамжих урсгал.

УИХ-ын гишvvн З.Алтай: Хайр шунал тачаалаас алс байдаг.

МУГЖ И.Одончимэг: Хайрыг хайраар тэтгэх тусам аз жаргал цэцэглэдэг.

Харин та хайрыг юу гэж тодорхойлох вэ?

Эх сурвалж:nice.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж