Өвөлжилтийн мэдээллийг чуулганаар сонсоно

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн мэдээллийг чуулганаар сонсоно

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлж Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Харин үдээс хойшхи хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын тухай Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсгохоор болсон байна.
Мөн өчигдрийн чуулганаар Авлигатай тэмцэх газрын дарга нарын талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан шийдвэрийн талаар дахин хэлэлцэх юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж