Орон нутгийн удирдлагууд сургалтанд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Орон нутгийн удирдлагууд сургалтанд хамрагдлаа

ХБНГУ-ын Конрад-Аденауэрын сангийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран “Нутгийн удирдлагын манлайллыг хангах нь” сэдэвт сургалтыг Өмнөговь, Дундговь аймгийн бүх сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарыг хамруулан энэ сарын 2-3-нд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Засгийн газрын хэрэг Эрхлэх газрын ахлах референт А.Үрчээ, Ш.Бүүвээбаатар, шинжээч Т.Оюун, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Санжжав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхбат, Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн С.Рагчаадорж, АЕГ-ын Хяналт, дүн шинжилгээний хэлтсийн дарга А.Болд, Конрад-Аденауэр сангийн хөтөлбөрийн менежер Д.Буянтогтох, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ, мэргэжилтэн Ч.Сүрэнхорол, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнууд, Өмнөговь, Дундговь аймгийн бүх сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Конрад-Аденауэр Сангийн төслийн багийн ажилтнууд гэх мэт нийт 80 орчим хүн оролцлоо.

Уг зөвлөгөөнөөр “Нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын дотоод бичиг хэрэг”, “Тэргүүлэгчдийн хурлын зохион байгуулалт”, “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Өмнөговь, Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар харилцан туршлага солилцсон уулзалт, ярилцлага өрнүүллээ.

Энэхүү сургалтын үр дүнд нутгийн өөрөө удирдах болон захиргааны мэргэшсэн албаны удирдах ажилтнуудын албан ажилд чухал хэрэгцээтэй мэдлэг, мэдээлэл өгч, хөрш зэргэлдээ аймаг, сумд албан ажлын туршлага солилцсонд сургалтанд оролцогсод сэтгэл хангалуун байгаа аж. 

Бат-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж