“Sound of Kiss” амьд хөгжим сонирхов

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

“Sound of Kiss” амьд хөгжим сонирхов


Охидын “Sound Of Kiss” хамтлагийнхан амьд хөгжмийн хамтлаг болох гэнэ. Тус хамтлагийн бүсгүйчүүд хөгжим дарж сурч байгаа аж. Тиймээс цаашид амьд хөгжимтэй дуулж, өөрсдөө хөгжмөө тоглож, бүжиглэж тайзыг бүрэн эзэгнэх юм байна. Энэ талаараа хамтлагийн гишүүн Г.Золзаяа хэлэхдээ “Манай хамтлаг зуун хувь бүжигтэй охидын хамтлаг. Цаашид хөгжмөө өөрсдөө тоглодог болно. Манайхан одоо хөгжим тоглож сурч байгаа л даа. Ер нь бол “Sound Of Kiss” хамтлагийнхан он удаан жил энэ рок попын ертөнцөд оршин тогтоно” гэжээ.  Тус хамтлагийнхан өнгөрсөн есдүгээр сард анхны цомгоо гаргах байсан ч түр хугацаагаар хойшлуулсан байна. 

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж