Э.Агиймаа хөл хүнд болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Э.Агиймаа хөл хүнд болжээ

Нүцгэн зургаа авахуулж багагүй шуугианыг дэгдээсэн залуу дуучин Э.Агиймаагийн талаарх бас нэгэн сенсаци хэвлэлээр цацагдах боллоо. Тэрбээр саяхан болсон “New Amrita”-гийн нээлтэд нэлээд жин нэмсэн харагджээ. Сүүлийн үед нам гүм байх болсон дуучин Э.Агиймаа хөл хүнд болж, удахгүй ээж болох гэж байгаа гэх мэдээлэл үнэн болж таарав. Түүний хүүхдийн эцэг болох хүн нь Монголын томоохон үүрэн телефон үйлчилгээний оператор компанийн өв залгамжлагч  гэнэ. Ямартай ч уран бүтээлээ түр хойш тавьж, хувийн амьдралдаа анхаарах болсон Э.Агиймаа удахгүй ээж болж, Монголын рок попын ээж дуучдын тоог нэгээр нэмэх нь ээ. Дуучин Э.Агиймаад баяр хүргэе

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж