Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Eva Longoria MTV EMA-г хөтөлнө

Дэлхийн хамгийн том хөгжмийн суваг MTV-гийн EMA буюу Европын хөгжмийн шагнал гардуулах 17 дахь удаагийн ёслолын ажиллагаа арваннэгдүгээр сарын 7-нд Мадрид хотын Caja Magica буюу Шидэт хайрцаг гэх задгай талбайд болох юм. Харин тус наадмыг Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Eva Longoria хөтлөн явуулах болсон талаар MTV албан ёсоор зарлалаа. Наадмын ажиллагааг хөтлөн явуулах хүндтэй үүрэг хүлээсэн тухайд Eva Longoria “Мадрид шиг гайхалтай хотод MTV-гийн Европын хөгжмийн наадмыг хөтлөн явуулах болсондоо маш их баяртай байна. Тэр гайхалтай агшинг тэсэн ядан хүлээж байна. Lady Gaga, Katy Perry нарын гайхалтай бүсгүйчүүд наадмын гол нэр дэвшигчдээр тодорсонд сэтгэл туйлын таатай байна” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж