Шороон болон цасан шуургатай

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Шороон болон цасан шуургатай

Улаанбаатарт өнөөдөр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16 метр хүрч ширүүсч 8-10 хэм дулаан байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн ихэнх нутаг, говийн нутгийн хойд, зүүн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Уулаар  цастай, салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсч  шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, говь, зүүн зүгийн нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна. Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж