
Испанийн зочид буудлын сүлжээ бизнес эрхлэгч Sol Melia Английн нийслэл Лондон хотноо зуны олимпийн наадмын өмнө салбар зочид буудлаа нээх болсон байна. ME зочид буудал нь Будант хотын Алдвичид, Трафалгарын талбай, Ковент гардентай ойролцоо байрлах юм. Харин барилгын тухайд өмнө нь BBC болон Marconi компанийн эзэмшилд байсан байгууламж гэнэ.
2012 онд ашиглалтад орох тус зочид буудал нийт 172 өрөөтэй, харин загвар дизайныг Британийн архитектор Норман Фостер гаргасан байна. Тэрбээр өмнө нь Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал, Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал мөн Лондонгийн “Gherkin” барилгын зураг төсөл дээр ажиллаж байсан туршлагатай, алдартай нэгэн юм.
Нийт 52 сая еврогийн хөрөнгө оруулалтаар нээгдэх гэж буй Sol Melia зочид буудалд мөн хоёр ресторан, бар байрлахаас гадна тансаг, дээдсийн хүрээний хэрэглэгчдэд зориулсан “Level” хэмээх нэртэй тусгай давхар байх гэнэ. Уг зочид буудал нь Sol Melia-гийн эзэмшилд байдаг ME тансаг брэндийн нэгээхэн хэсэг байх юм.
Лондон хотноо 2012 оны зуны XXX олимпийн наадам болохтой холбогдуулан дэлхийн зочид буудлын салбарт тэргүүлэгч олон компаниуд тус хотод салбараа нээсээр байна. сануулахад, W зочид буудал 2011 онд Лондон хотноо салбараа нээхээ ажилдаа орсон бол Shangri-La-гийн салбар зочид буудал мөн 2012 онд Лондон хотод үүдээ нээх юм. Түүнчлэн Израйлийн Alrov мөн л 2012 онд тус хотод салбар зочид буудлаа нээхээр ажиллаж байна.
С.Цэлмэг