
Panasonic корпорацийн энэ сарын 29-нд худалдаанд гарах Lumix DMC-GH2 дижитал SLR камер нь дэлхийн хамгийн хурдан авто фокустай камер ажээ. Дундаж үзүүлэлтээр нь авч үзэхэд авто фокус нь нэг секундын давтамжтай ажиллах юм. Гэрэл зураг болон видео бичлэгийг өндөр төвшинд хийх хүчин чадалтай уг камер нь мөн тусгай дурангийн тусламжтайгаар 3D зураг авах гэнэ. Гэхдээ 3D дуран камерыг дагалдаж ирэхгүй, хэрэглэгч хүсвэл өөрөө худалдан авах боломжтой юм байна.
С.Цэлмэг