“Учиртай гурван толгой” дуурь тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

“Учиртай гурван толгой” дуурь тайзнаа амилна

Дуурь бүжгийн эрдмийн театр өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 2-нд 48 дахь улирлынхаа нээлтийг алдарт Дж.Пуччинийн “Чио Чио Сан” дууриар нээсэн. Тэгвэл маргааш буюу энэ сарын 9-нд Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тайзнаа тоглох гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт тус дуурийг удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү симфони найрал хөгжмийг дохих юм. Харин Юндэнд Э.Амартүвшин, Нансалмаад Д.Туяа, Хоролмаад С.Мөнгөнцэцэг, Балгад Э.Бумхүү, худалдаачинд А.Сайнбаяр, уртын дууч Б.Батболд, хуурч Ц.Мөнхболд тоглох аж. Дуурийн нэгдүгээр үзэгдэлд үдэш оройн болж эх хүний бүүвэйн дуу уянгална. Сэтгэлт хос Юндэн, Нансалмаа хоёр болзон, бие биедээ хайрын үгсээ шивнэнэ. Хүн бүр амгалан зүүд нойрондоо автахад дурлалт хос одод түгсэн шөнийн нам гүнд зугаалж байгаагаар эхэлдэг аж.

М.Дөл 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж