“Газар хөдлөлтийн эрсдлийг бууруулах нь” сэдэвт сургалт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

“Газар хөдлөлтийн эрсдлийг бууруулах нь” сэдэвт сургалт болно

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Газар хөдлөлтийн  бэлэн байдал, эрсдлийг бууруулах нь” сэдэвт  сургалтыг энэ сарын 25-29-ний хооронд Монголын улаан загалмайн нийгэмлгийн  төв байранд явуулах аж. Уг сургалтад Газар хөдлөлтийг бууруулах төслийн менежер Г.Золжаргал, Одон орон судлалын төвийн  Газар хөдлөлтийн секторын дарга н.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцох аж.  Түүнчлэн Одон орон судалгааны төвийн газар хөдлөлтийн секторын дарга М.Өлзийбат “Газар хөдлөлт түүний үр нөлөө, монголын газар хөдлөлтийн судалгааны үр дүн”-гийн талаар багш нарт танилцуулах аж. Дашрамд сонирхуулахад, дээрх сургалтад 75 багш хамрагдах аж.
Б.Анхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж