Adriana Lima гурван саяын үнэтэй хөхний даруулга өмсөнө

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Adriana Lima гурван саяын үнэтэй хөхний даруулга өмсөнө

Дэлхийн хамгийн тачаангуй, сайхан бүсгүйчүүдийн нэгт зүй ёсоор багтдаг
супермодель Adriana Lima Victoria’s Secret-ийн ээлжит шоуны үеэр энэ
жилийн Victoria’s Secret-ийн гурван сая ам.долларын үнэтэй Fantasy Bra-г
өмсч, тайзнаа гарах моделиар сонгогджээ.

Үнэхээр гайхалтай,
дээд зэргийн тансаг байдлаар чимэглэсэн Bombshell хөхний даруулгыг 2000
ширхэг алмааз шигтгэж, чимэглэсэн бөгөөд Нью-Йорк хотноо болох загварын
шоуны өмнө олон нийтэд үзүүлж, олны нүдийг хужирлах гэнэ.

Өнгөрсөн
жилийн тухайд Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр Marisa Miller
гурван сая ам.долларын үнэтэй Harlequin Fantasy Bra-г өмсч, үзэгчдэд
толиулуулж байсан юм. Хэдийгээр асар өндөр үнэтэй боловч дээрх хоёр
хөхний даруулга хамгийн үнэтэй нь биш. Өмнө нь 2007 онд Gisele Bundchen
мөн л Victoria’s Secret-ийнхний урласан 12,5 сая ам.долларын үнэтэй
хөхний даруулгыг өмсч, амилуулж байсан нь хамгийн үнэтэйд тооцогддог
байна.
Дашрамд сануулахад, Victoria’s Secret-ийн 2010 оны загварын шоу арваннэгдүгээр сарын 30-нд болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж