Д.Сүрэнхорыг чөлөөгөөр гаргаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорыг чөлөөгөөр гаргаагүй гэв

Улсад 90 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс эрүүгийн хэрэгт татан шалгаж байна. Түүнийг Ганцхудаг дахь урьдчилан хорих төвд саатуулсан. Зарим хэвлэлд түүнийг өчигдөр түр чөлөөгөөр гаргасан гэж мэдээлжээ. Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Саатуулсан хэвээр байгаа. Чөлөөгөөр гаргах хүсэлт хэн нэгэн хүн тавиагүй” гэлээ.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж