David бид хоёрт асуудал байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

David бид хоёрт асуудал байхгүй

Гурван хүүхдийн эцэг эх болж, гэр бүлээ бат бөх байлгаж чаддаг алдартай Victoria, David Beckham нарын гэр бүл хэвлэлийнхний анхаарлын төвд ороод байгаа.

Өнгөрсөн сарын сүүлчээр In Touch сэтгүүлд нэрт хөлбөмбөгч David Beckham-тай 2007 онд буудалд нэг шөнийг хамт өнгөрүүлсэн хэмээн ярьсан Irma гэх бүсгүйн ярилцлагыг нийтэлсэн. David Beckham энэхүү мэдээллийг бодит байдлаас хол тасарсан, уран зөгнөл хэмээн мэдэгдээд, нэр төрд нь ралдаж, гэр бүлийн амьдралд нь сэв суулгах гэсэн тус сэтгүүлийг шүүхэд өгөөд байгаа. Харин өнөөх бүсгүй хөлбөмбөгчинг бас эргүүлэн шүүхэд өгсөн. Энэхүү хэл амнаас үүдэн тэр хоёрыг салж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхлээд байгаа ба үүнтэй холбогдуулан Victoria US magazine-д мэдээлэл өгчээ.

“Бид хоёр бие биедээ хайртай хэвээрээ. Нэрд гарсан алдартай хүмүүсийг иймэрхүү хэл ам байнга л дагаастай байдаг. Энэнээс болж гэр бүлд маань ямар нэгэн асуудал үүсэхгүй. Хэрвээ хүмүүс мартаагүй бол энэ анхны гүтгэлэг биш. Өмнө нь хүмүүс иймэрхүү яриа үүсгэж байсан. Бид хоёрын харицаа улам ч гоё болж байгаа гэж хэлж болно. Хүмүүс энэ хоёр муудалцах нь үү гээд ажиглаад байх тусам улам л бие биенээ хайрлаж байна” гэжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж