
Тэгвэл гэр бүлийн эр, эм хоёр зөв сайн харилцаатай байхын тулд яах ёстой вэ.
- Эхнэр, нөхөр хоёрын хэн хэн нь харилцааны соёлтой бай,
- Хэн, хэн нь өөрийнхөө бодол санааг зөв илэрхийлж сур,
- Харилцан ярилцах үедээ тааламжтай цаг үеийг сонго,
- Харилцан ярилцаж байхдаа өөр зүйлд бүү сатаар,
- Анхаарлаа зөвхөн ханьдаа хандуул,
- Уурлаж, үзэн ядах зэргээр хэзээ ч хандахгүй байх,
- Сөрөг сэтгэл зүйд автан, байдлыг улам хүндрүүлэхгүй байх,
- Нэгэнт бий болсон байдлыг дахин дахин шүүмжилж бүү өдөө,
- Асуудлыг хурцатган дэврээж, хэрүүл болохоос сэрэмжил,
- Таалагдаагүй зүйлээ энгийн байдлаар илэрхийл,
- Үр хүүхдүүдийнхээ дэргэд ам муруйхгүй байх нь чухал,
- Айлын орон гэрт зөв энерги маш ихээр хуримтлагдсан байх ёстой тул гэр орондоо муу муухай үг хэлж бүү хэрэлд,
- Эр нөхөр нь эхнэртэйгээ, эхнэр нь эр нөхөртэйгээ харилцахдаа сайн харилцагч байхаас гадна эв дүйг эрхэмлэ.
Н.Цэнд