Hasselblad, Ferrari хамтран камер гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Hasselblad, Ferrari хамтран камер гаргажээ

Шведийн салбартаа тэргүүлэгч Hasselblad компани авто салбарын шилдгүүдийн нэг Ferrari-тай хамтран Hasselblad H4D загварын камер бүтээжээ. Энэхүү цоо шинэ брэнд нь онцгой чанар бүхий гэрэл зураг авахыг хүсдэг, гэхдээ өвөрмөц содон, ховор эдийн сонирхолтой гэрэл зурагчдын хүслийг гүйцээх бүтээл болсон байна. Компанийн зүгээс ердөө 499 ширхэг H4D камер үйлдвэрлэж, зах зээлд гаргах ажээ. Уг камер нь Ferrari-гийн цор ганц өнгө болох “rosso fuoco” гэгддэг улаан өнгөтэй бөгөөд Ferrari-гийн логог мөн шигтгэж өгсөн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж