Л.Гантөмөр: Ажилтай хүнээ дэмждэг болъё

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: Ажилтай хүнээ дэмждэг болъё

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ажил эрхлэлтийг дэмжих сангийн талаар хэлэлцэх үеэр эрхэм гишүүн Л.Гантөмөр ингэж хэллээ. Ажил эрхлэлтийг дэмжих нэрийн дор үнэн хэрэгтээ ажилгүйчүүддээ Монголын төр өдий хүртэл үйлчилж ирснийг тэрбээр шүүмжилсэн юм. Ажилгүй хүнээ хороодын Засаг дарга нар таньдаг, тэдэндээ халамж, тусламж хүргэдэг, амьжиргаанд нь санаа тавьдаг. Гэтэл ажилтай хүнээ Засаг дарга нар таньдаггүй, яаж аж төрж байгааг нь ч сонирхдоггүй. Гэрээр нь ордоггүй. Ийм байхад залуус ажилгүй сууж халамж хүртэх сонирхолд хөтлөгдөж, түүнээс болж ядуурлын төвшин буурахгүй байна гэж гишүүн Л.Гантөмөр шүүмжилж байлаа. Тиймээс халамжаас ангид, гэр бүлээ, өөрөө өөрийгөө болгохоор зүтгэж  явдаг ажилтай хүнээ төр, засгаас дэмждэг болъё гэсэн үгийг тэрбээр хэлсэн юм.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж