Ц.Нямдорж сайд ном шидэв

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайд ном шидэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын асуудлыг нууц санал хураалтаар шийдсэн нь хууль зөрчсөн хэрэг мандуулж эрхэм гишүүдийн дотор маргаан дэгдээв. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг л нууц санал хураалтаар шийддэг. Харин хуульд зааснаас бусад асуудлаар илээр санал хураадаг гэсэн Үндсэн хуулийн заалтыг баримтлах нь зөв гэсэн тайлбарыг Тамгын газрын ажилтан хэлсэн нь маргааныг хурцатгав. Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ АТГ-ын даргын асуудлыг нууцаар шийдэх нь зөв гэсэн горимын санал гишүүдээс гарч түүгээр санал хураасан хэмээлээ.Гишүүн Э.Бат-Үүл УИХ-аас томилогддог байгууллагын даргын асуудлыг УИХ-ын гишүүнийхтэй адилтгаж нууц санал хураалтаар шийдэх ёсгүй хэмээсэн юм.  Энэ маргаан хэсэг зуур үргэлжилж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бухимдахдаа ном шидэж харагдав.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж