“Моханик”-ын Ц.Даваажаргал сонгодог урлагт дуртай

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

“Моханик”-ын Ц.Даваажаргал сонгодог урлагт дуртай

“Морь аймаар гоё” хэмээн дуулдаг “Моханик” хамтлагийн дуучин Ц.Даваажаргал сонгодог урлагт дуртай гэнэ шүү. Тэд саяхан Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглосон А.Аданы “Жизель” балетыг үзжээ. Балет гэдэг утга санаа, үйл явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлдэг гайхамшигтай урлаг. Гоцлол дуучин Ц.Даваажаргал энэ гайхамшигтай урлагийг мэдрэхээр ирэхдээ нөгөө л нэг танил малгай, пальтогоо өмссөн нь бусдаа ялгарч байсан. “Моханик” хамтлагийн хувьд тэд саяхан өөрсдийн бие даасан “Зуугийн ундаа” бие даасан цомгоо гаргасан бөгөөд уг цомог “Hi-Fi Records”-ын борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтад багтсаар байгаа юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж