АТГ-ын даргыг хэлэлцэхийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

АТГ-ын даргыг хэлэлцэхийг хойшлууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сая Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар авч хэлэлцэх байсан ч асуудал хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн маргааныг дагуулж буй учраас маргааш хүртэл хойшлууллаа.  УИХ дахь Ардчилсан намын бүлэг “УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг шийдвэрлэхдээ гишүүдээс нууцаар санал авч, шийдвэрлэсэн нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байгаа бол Хууль зүйн байнгын хорооны дарга “Эхлээд гишүүдээс нууцаар санал авах гэсэн боловч нэг гишүүн горимын санал гаргаж, нууцаар явуулъя гэсэн. Түүнийг нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. УИХ-ын гишүүн горимын санал гаргаж, түүнийг олонх дэмжсэн тохиолдолд түүгээр санал хураалгадаг ёстой” гэлээ.

Харин УИХ-ын Тамгын газрын хуульчийн тайлбараар  Үндсэн хуульд заасан заалтыг харахаар Хууль зүйн байнгын хороо нь Үндсэн хууль зөрчсөн болж таараад байна. Тиймээс эл асуудлыг УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн байнгын хороо, хуульч гишүүд, мөн УИХ дахь намын бүлэг сайтар хэлэлцээд ойлголтоо нэгтгээд дахин маргаан мэтгэлцээн гаргахгүйгээр асуудлыг оруулж ирэхийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “лүндэгнэлээ”. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж