Кличкогийн ах дүүс хэн нь Хэйтэй тулалдахыг зоос хаяж шийднэ | News.MN

Кличкогийн ах дүүс хэн нь Хэйтэй тулалдахыг зоос хаяж шийднэ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Кличкогийн ах дүүс хэн нь Хэйтэй тулалдахыг зоос хаяж шийднэ

Мэргэжлийн боксын ертөнцөд нэр алдраа цуурайтуулж, ноёрхлоо тогтоосон Украйны ах дүү Кличкогийн хэн нэг нь WBO-ын дэлхийн хүнд жингийн аварга Британийн Дэвид Хэйтэй тулалдах талаар мэдээлэл гарч, мэргэжлийн тулааны спорт сонирхдог хүн бүрийн анхаарлын төвд байгаа билээ. Харин чухам нь Хэйтэй тулалдах вэ гэдгийг ах дүү хоёр зоос шидэж, шийдэхээр болсон гэнэ. Ирэх сарын 3-нд Дэвид Хэй WBO-ын аваргын бүсээ хамгаалахаар Жон Руизтэй тулалдах бөгөөд ялсан тохиолдолд WBC-гийн дэлхийн аварга Виталий болон түүний дүү WBO, IBO, IBF-ийн дэлхийн аваргын бүсийн эзэн Владимир нарын нэг нь Хэйтэй халз тулах юм. Тулааны тухайд Виталий “Бидний чухам хэн нь Хэйтэй тулалдахыг шийдэхэд хэцүү учир бид зоос шидэж асуудлаа шийдье гэж бодож байгаа” гэжээ.
Өнгөрөгч бямба гаригт Владимир Кличко Германы Дюссельдорф хотноо Эдди Чамберсийг нам цохиж, WBO болон IBF-ын бүсээ амжилттай хамгаалан бол түүний ах Виталий Кличко тавдугаар сарын 29-нд Европ тивийн аварга Альберт Сосновскийтой тулалдах учиртай юм. Харин Манчестерт болох Хэй, Руиз нарын тулааны тухайд Хэйн аваргын бүсээ хамгаалах анхны тулаан нь билээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

FC Liverpool 2010-03-24 127.0.0.1

Зөөз одоо байтлаа зодох хүнээ зоос шидэж сонгоно айн Энэ 2 балайг цөм цохих аавын хүү үнэхээр байхгүй юм байхдаа

Avatar

Ж 2010-03-24 127.0.0.1

2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 99757810

Avatar

bbb 2010-03-24 127.0.0.1

Америкаас ирсэн 2 ширхэг Blackberry Bold 9000 зарнаа 3 сар орчим хэрэглэсэн үнэ 390000 төгрөг бага зэрэг ярина цэнэглэгч зөөлөн гэр машины цэнэглэгч чихэвч USBдагалдана unlock хийгдсэн код нь тайлагдсан
юнител мобикомд симээ хийгээд шууд ажиллана Утас 99768825

Америкаас авчирсан Цоо шинэ XBOX 360 Arcade 370 мянгад зарна
Утас 99768825

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж