Данубэ мөрнийг цэвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Данубэ мөрнийг цэвэрлэж байна

Унгарын Гамшигтай Тэмцэх Газрын төлөөлөгч доктор Атилла Никос Данубэ мөрөнд хийх цэвэрлэгээний ажил эхэлсэн талаар мэдэгджээ.

Евролын холбоо, шавар Данубэ мөрнийг даган хил давах вий хэмээн санаа зовж “Бид хэдийгээр Унгарын байгал орчны талаар санаа тавих ч хил давах магадлалтай шүү дээ” хэмээн Европын холбооны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. Данубэ гол нь Хорват, Серби, Румын, Булгарь, Украйн зэрэг улсуудаар дамжсаар эцэст нь Хар далай руу цутгадаг юм байна. Урьд дурьдсанаар уг шавар нь дотроо ус болон уул уурхайн тоног төхөөрөмжид ашигладаг химийн хорт бодис мөн хүнд металуудыг агуулж байгаа бөгөөд хохирогчийн биенд хүрсэн тохиолдолд хүнд түлэгдэлт үүсч байгаа аж.

Эвдэрсэн тоног төхөөрөмжийг эзэмшдэг Унгарын MAL Rt гэх компанийн төлөөлөгчид хамгийн сүүлд шалгалт явуулахад ямар нэгэн доголдол илрээгүй хэмээн мэдэгджээ. Мэргэжилтнүүд Колонтар тосгоноос эхэлсэн шүүрэлтийг зогсоож чадсан байна. Greenpeace International-ийн төлөөлөгч Хэрвит Шустер энэ явдлыг “ Европт сүүлийн 20-30 жилд тохиосон хамгийн том гамшгуудын нэг яах аргагүй мөн”  хэмээн тэмдэглэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж