Kim Нью-Йоркт дэлгүүрээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Kim Нью-Йоркт дэлгүүрээ нээнэ

Шоу бизнесийн ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайг эзлэн, үргэлж хэвлэлийнхний анхаарлын төвд байдаг эгч дүү Kardashian буюу Kim Kardashian, Kourtney Kardashian болон Khloe Kardashian Odom нар нэгэн баг байгуулж, наран шарлагын газар өмсөх дэгжин усны хувцасны коллекци гаргасан. Мөн тэд өөрсдийн нэрийн гутал хувцасны брэндтэй болсон.

Эдгээр өөрсдийн брэнийн бүтээгдэхүүнүүдээ албан ёсны вэб сайтаараа худалдаж байгаа ба мөн Лос-Анжелес хотноо байрлах нэрийн дэлгүүрээрээ худалдаалж эхлээд байгаа. Хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч эрэлт ихтэй байгаа учраас Нью-Йорк хотод дэлгүүрээ нээхээр болсон байна.

Эгч дүү гурав биеийн хэмжээ нь харилцан адилгүй ба өөрсдийн онцлогт тохирсон хувцас, гутал гаргасан нь бүсгүйчүүдэд сонголт хийхэд нь дөхөм болсон хэмээн тэд үзэж байгаа аж.

Тэд ирэх арваннэгдүгээр сард тус бүрдээ таван загвар гарган шинэ коллекци гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж