Процессер хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Процессер хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо  Нийслэлийн МАХН-ын байрны 210 тоотод энэ сарын 5-6-нд шилжин шөнө  хулгайч  нэвтэрч тус намын хорооны дэд даргын өрөөнөөс комьпютерийн процессорыг авч явсан хэрэг гарсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.  Шөнийн цагаар гэмт этгээд нийслэлийн МАХН-ын хорооны байрны хашлагыг эвдэж вакуум цонхыг хагалан дотогш нэвтэрч орсон байна.  Одоогоор уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд хулгай хийсэн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж буй гэнэ. Албан бус мэдээллээр  хулгайд алдсан компютерийн процессорт нийслэлийн МАХН-ын хорооны бүртгэл болон чухал мэдээллүүд хадгалсан байжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж