Оюутнуудын хөнгөлөлтийг улсын төсөвт суулгажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Оюутнуудын хөнгөлөлтийг улсын төсөвт суулгажээ

Улаанбаатар хотын төсвийн орлогын тал хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг нийтийн тээврийн хөнгөлөлтөд зориулдаг. Энэхүү хөнгөлөлтийн ихэнх хувь нь оюутан залууст зориулагддаг. Гэтэл нийтийн тээврээр зорчдог оюутнуудын олонх нь хөдөө орон нутгаас ирсэн  байдаг аж. Тиймээс  нийтийн тээврийн хөнгөлөлтийн 30 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн нийслэлийн төсвөөс гаргах нь шударга биш шийдэл гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс удаа дараа мэдэгдсээр ирсэн. Гэсэн ч ирэх оноос эхлэн нийтийн тээврийн хөнгөлөлтийг улсын төсөвт суулгахаар болсон байна. Энэ шийдвэр нь нийслэлийн  нуруун дахь  ачаанаас багагүй хувийг хасч байгаа хэрэг гэж УИХ-ын гишүүд хэлж байлаа.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж