Өнгөрсөн шөнө МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тодорхой асуудлууд хэлэлцсэн тухай шуугиан өнөө өглөө тарсан. Энэ талаар МАХН-ын Олон нийттэй харилцах алба болон Удирдах зөвлөлийн зарим гишүүдээс тодрууллаа. МАХН-ын Олон нийттэй харилцах алба “Удирдах зөвлөл хуралдаагүй” гэсэн бол Удирдах зөвлөлийн зарим нэг гишүүн “Удирдах зөвлөл байнга хуралдаж, цаг үеийн асуудлаа ярьж байгаа. Гэвч өчигдөр бол Удирдах зөвлөл хуралдаагүй, ямар ч байсан бидэнд тийм зар ирээгүй” гэлээ. МАХН-ын Удирдах зөвлөл хуралдсан эсэхийг бид эргэн тодруулж мэдээлнэ.
Б.ЗАЯА