Бугатад нисдэг биет үзэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Бугатад нисдэг биет үзэгджээ

БНХАУ-ын Өвөр Монголын Бугат хотын нисэх онгоцны буудал үл мэдэгдэх
нисдэг биетийн улмаас цаг гаруй хаагдлаа. Өнгөрсөн зургадугаар сараас
Хятадын нутаг дэвсгэрт үл мэдэгдэх нисдэг биет үзэгдэж буй найм дахь
тохиолдол энэ боллоо. Видео бичлэгээс үзвэл ид шидийн мэт гэрэл нисч
байгааг харж болно. Нисдэг биет агаарын хөдөлгөөнийг хянах төхөөрөмжид
үзэгдэж, тэр бүү хэл жирийн хүн ч харсан байна. Үүний улмаас Шанхай
болон Бээжингээс уг нисэх буудалд газардах ёстой байсан гурван нислэгийг
хойшлуулжээ. Мөн зарим нислэгийн чигийг өөрчилж ойролцоо хотуудад
буулгасан байна.

Хятадын Засгийн газар болсон явдлыг нотлохгүй байгаа бөгөөд “энэ бол
цэргийн жирийн нэгэн сургуулилалт” гэсэн хариу өгч байгаа юм. Гэсэн ч
бичлэгийг харсан хэнд ч цэргийн зориулалттай бус энгийн нисэх буудлын
ойролцоо яагаад цэргийн онгоц нисэв гэдэг асуулт гарч ирнэ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш үл мэдэгдэх нисдэг биетийн асуудал
олон улс орны анхааралд байна. Өнгөрсөн долоо хоногт Вашингтон дахь Олон
улсын Хэвлэлийн төвд болсон семинарын үеэр АНУ болон Их Британийн
зургаан нисгэгч үл мэдэгдэх нисдэг биет бол бодит зүйл хэмээн мэдэгдсэн.

Д.Нар

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж