Kourtney-гийн нөхөр загварт хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Kourtney-гийн нөхөр загварт хүч үзнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эгч дүү Kardashian-ы нэг Kourtney-гийн нөхөр Scott Disick эхнэрийнхээ адил загварт хүч үзэхээр шийдсэн тухайгаа мэдээлжээ. Тэрбээр гоёл чимэгэлэл, гуталнаас эхлээд бүх л төрлийн хувцас худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа ба ирэх оноос худалдаанд гаргах гэнэ.

    Энэ зун түүний эхнэр эгч нарынхаа нэгэн баг байгуулж, наран шарлагын газар өмсөх дэгжин усны хувцасны коллекци гаргасан.

    Энэхүү усны хувцасны коллекцио албан ёсны вэб сайтаараа худалдаж байгаа ба мөн Лос-Анжелес хотноо байрлах нэрийн дэлгүүрээрээ худалдаалж эхлээд байгаа. Харин эдгээр шинэ коллекцийнхоо зар сурталчилгааг албан ёсоор эхлүүлж, зураг авалт хийлгэж, чамгүй амжилттай ажилласан аж. Эгч дүү гурав биеийн хэмжээ нь харилцан адилгүй ба өөрсдийн онцлогт тохирсон онцлог бүхий усны хувцас гаргасан нь бүсгүйчүүдэд сонголт хийхэд нь дөхөм болсон хэмээн тэд онцолж байсан юм.

    Тэд тус бүр хоёр, хоёр загвар гаргаж энэхүү коллекцио гаргасан бол ирэх арваннэгдүгээр сард тус бүрдээ таван загвар гарган шинэ коллекци гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж