
Уг өвчин гарах шалтгаан цэцэрлэгээс нь үү, хүүхдүүдийн ар гэрээс нь үү гэдгийг одоогоор тогтоогоогүй байна. Өвчин гарсан даруйд тус цэцэрлэгт харъяа өрхийн эмч нар болон аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтнууд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Хүүхдүүдийн ор дэрний хэрэглэлийг тогтмол угааж, долоо хоног бүр чийгтэй цэвэрлэгээг гурван удаа хийдэг ч халдварт өвчин гарсан нь цэцэрлэгийн ажилчдын буруу гэж хэлэхэд эрт. Дээрх өвчин цэцэрлэгт нь гараад долоо хоногийн дараа халдвар тархаагүй болохоор бид мэргэжлийн байгууллагад хандаагүй гэж тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Оргодол ярилаа.
Д.Ану