Шүлхийн халдвараар 59 толгой мал нэмж өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Шүлхийн халдвараар 59 толгой мал нэмж өвчилжээ

Дорнод, Сүхбаатар аймгуудын 16 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар 19859 толгой мал өвчилсөнөөс 19440 толгой малыг устгажээ. Дорнод аймгийн хэмжээнд 6 сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 6239 мал өвчилсөн нь өмнөх хоногоос 59 толгой малаар нэмэгдэж, 5828 мал буюу 93.4 хувийг устгаж, шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт 592 хүн, 155 автомашин техник хэрэгсэлтэйгээр ариутгал хяналтын 25, хөдөлгөөнт 59 постонд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Дашбалбар сумдын 170972 толгой мал нийтдээ 362595 топгой малыг вакцинжуулаад байна. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хоёр дахь ээлжийн 500.0 мянган тун вакциныг  хуваарилан  энэ сарын 06-наас эхлэн Хэнтий, Сүхбаатар аймгуудын сумдад хүргэж  өгч үлдсэн аймаг, сумдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.     
          
          
        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж