Авто замын төсөлтэй хамтран ажиллахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Авто замын төсөлтэй хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтаын яам  Монголын Мянганы сорилтын сангийн авто замын төсөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү санамж бичгийг баталгаажуулснаар Авто замын төслийн хэрэгжилтэнд төрийн байгууллагын оролцоо нэмэгдэж, хамтын ажиллагааны уялдаа сайжрах юм. Харилцан ойлголцлын санамж бичигт Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар нар гарын үсэг зурсан байна. Авто замын төслийн хүрээнд Чойроос Сайншанын Төмөр замын 35 дугаар зөрлөг хүртэл 176.4 км хатуу хучилттай зам барих, Улаанбаатар-Налайхын 17,5 км зам болон Баянзүрхийн шинэ гүүр тавих, мөн Авто замын салбарын удирдах ажилтан, засвар арчлалтын компаний удирдлага, ажилтан ажиллагсдын чадавхийг бэхжүүлэх болон АЗЗА компаниудын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх техникийн туслалцаа үзүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж