”Төмөр хүн 2” DVD нэг сая хувь борлогджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

”Төмөр хүн 2” DVD нэг сая хувь борлогджээ

Paramount Pictures, Marvel студийн бүтээл “Төмөр хүн” киноны хоёрдугаар анги нээлтээ хийсэн даруйдаа шуугиан тарьсан. Найруулагч Jon Favreau-гын “Төмөр хүн” киноны нэгдүгээр анги нь 2008 онд олны хүртээл болж, тэр жилдээ ашиг орлогоороо тэргүүлж, дэлхий даяар  их нэр хүнд, амжилт олсон Холливуудын “super-action” кино болж чадсан билээ. 2009 онд киноны дараагийн ангийг бүтээж эхэлсэн нь кино сонирхогч, үзэгчид, мэргэжилтнүүдийн дунд нэлээд хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл “Төмөр хүн-2” ч энэхүү амжилтаас дутахгүй, нэлээд хэдэн долоо хоног box office-ийг тэргүүлсэн. Адал явдалт, уран зөгнөлт энэхүү киноны зохиолыг Британийн авьяаслаг зохиолч Justin Theroux үргэлжлүүлэн бичиж, өмнөх ангийн гол дүрийн жүжигчид болох Robert Downey Jr, Cwyneth Paltrow, Don Cheadle нар дээр Mickey Rourke, Sam Rockwell, Samuel L.Jackson, Scarlet Johansson нарын алдартай жүжигчид нэмэгдсэн нь киног улам өрнөлттэй болгосон юм.

Үзэгчдийн байлдан дагуулсан энэхүү бүтээл DVD-гээр худалдаанд гараад нэг өдрийн дотор нэг сая хувь борлогдожээ.
Энэхүү амжилт нь сүүлийн гурван жилд байгаагүй үзүүлэлт бөгөөд “Avatar”киноны DVD худалдаанд гарвал энэ амжилтыг эвдэж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж