Төрийн ёслолд цамцтай ирэхийг зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Төрийн ёслолд цамцтай ирэхийг зөвшөөрчээ

Куба оронд төрийн болон дипломат ёслолын арга хэмжээнд зангиа зүүж, костюм хослуулж ирэх нь халуун чийглэг уур амьсгалтай энэ орны нөхцөлд хүнийг үнэхээрийн “тамласан” үйлдэл болдог ажээ. Иймээс өнгөрөгч лхагва гаригаас эхлэн Төрийн болон дипломат ёслолын арга хэмжээнд гуяавера хэмээх цамцыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс өмсөн ирж болохыг зөвшөөрсөн нэгэн тогтоол гаргажээ.

Кубын Гадаад харилцааны сайд Бруно Родригесийн гарын үсэг зурж, Gaceta Oficial сонинд нийтлүүлсэн шийдвэрт “Гуяавэра цамцыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс Төрийн болон засгийн газар, дипломат арга хэмжээнд ёслолын хувцас болгон хэрэглэхийг зөвшөөрөн тогтоож байна” гэжээ.

Эрэгтэй хүмүүсийн хувьд Гуяавэра цамц нь дөрвөн халаастай, урьд болон ар талдаа босоо хуниас гарган оёсон оёдолтой, цагаан өнгийн, урт ханцуйтай байх бөгөөд эмэгтэй хүмүүсийн хувьд даашинз маягийн урт, ямар ч өнгөтэй байхыг тогтоожээ.

Энэ хувцас Латин Америкийн орнуудад ихэд түгэн тархсан бөгөөд кубын Санкти Спиритус хотод гуяавера цамцны үзэсгэлэн байдаг ба түүнд Фидель Кастро, Рауль Кастро, Никарагуагийн хамба лам Хаймэ Ортега, алдарт бүжигчин Алисиа Алонсо, Нобелийн шагналт, колумбийн зохиолч Габриель Гарсиа Маркес болон ерөнхийлөгч Уго Чавес зэрэг удирдагчдын өмсч байсан цамцнуудыг үзвэр болгон хадгалж байдаг ажээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж