Хүүгээ хананд бэхэлсэн ээж ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Хүүгээ хананд бэхэлсэн ээж ял сонсчээ

18 настай Жейла Хэмм, 19 настай түүний найз залуу Корде Хонеа нар 22 сартай хүүг хананд скотчсон хэргээр гянданд хоригдох ял сонссон байна. Шөнийн баяр цэнгээнд оролцож ирсний дараа Жейла Хэммийн 22 сартай хүүг хоёулаа хамтран хананд скотчсон тухай америкийн хэвлэл мэдээлэлд гарчээ.

Небраскийн Беатрист оршин суудаг энэхүү хос хоёр  амьдардаг өрөөнийхөө хананд ногоон  өнгийн хүчтэй наалдуулагч чадвартай туузаар бяцхан хүүг хананд нааж, зургийг нь авч,  хүүгийн ээж MySpace нийгмийн сүлжээ дэх өөрийн хуудсанд байрлуулжээ.

Хосын танилуудын нэг нь зургийг олж үзээд   эрх бүхий байгууллагад мэдээлсэн аж.

Хэмм 10 хоног гянданд хоригдох, 2 жилийн тэнсэн харгалзах ял сонсч, түүний найз залуу насанд хүрээгүй балчир хүүхэдтэй зүй бус харьцаж, хананд наалдагч туузаар хүүхдийг бэхлэх хэргийг гардан хийсэн хэргээр 36 сар гянданд хоригдох, 60 сар тэнсэн харгалзах шийтгэл авсан байна.

Энэхүү хэрэг явдал өнгөрөгч нэгдүгээр сард болсон бөгөөд цагдаагийн газрын мэдээлснээр хос хоёр шөнийн цэнгээний газраас гэртээ ирсний дараа зугаацан цэнгэх зорилгоор бяцхан хүүг хананд наалдуулан бэхэлж, хөдөлж чадахгүй хүү уйлахаас өөр хөдөлгөөн хийх чадваргүй болсон байжээ.  Хүүг төрийн эрх баригчдын хараа хяналтын дор асран хүмүүжүүлэх болсон байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж