Ажлаас халагдах дохио

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Ажлаас халагдах дохио

Та өглөө сэрүүлгийн дуунаар сэрж, шинэ
өглөөтэй золгохдоо ажилдаа яардаг уу? Эсвэл сэтгэл санаа чинь огт өөр
газар байна уу? Хэрвээ танд ажилдаа явах там шиг санагддаг бол ажлаасаа
халагдах аюул нүүрлээд байна.

Та улсын болон хувийн ямар ч байгууллагад ажилдаг байсан хамаагүй
мэдээллийг хамгийн сүүлд сонсдог. Харин дарга чинь шинэ нарийн
бичигтэйгээ жиг ургуулсныг хамгийн түрүүнд олж мэддэг. Гэвч байгууллага
доторхи таны албан тушаал санхүүгийн чухал мэдээлэл олж авах. Хэргийн
учир нь энэ. Хэрвээ та идэвх, санаачлагагүй, менежертээ үнэмшилгүй
тайлбар хийж, марзан зүйл ярихаас өөрөөр төсөөлөгддөггүй бол танд
халагдах ойрхон байна.

Танд амралтаа ав гэж хэлнэ. Энэ үг танд бусад хүмүүстэй адил тийм ч
эерэг сонсогдохгүй. Учир нь та ажилдаа тэнцэхгүй, таны хэрэг үгүй болсон
хэрэг. Танд даалгасан төслийг гүйцэтгэх хугацаа хэтрээд сар болж байхад
ингэж хэлэх нь юу гэсэн утгатайг та мэднэ.

Дарга чинь танаас өөрийгөө хөгжүүлж, өсөж дэвжихийг шаардвал наргиан
болгон өнгөрөөх гэсний хэрэггүй. Таны хамгийн сайн найз эсвэл төрсөн ах
чинь бодлогогүй занг тэр бүр тоохгүй ч ажил дээр бол огт өөр. Хэрвээ та
яаралтай семинарт явахгүй л бол таны сууж яваа завь живж мэдэх нь.

Таны ажиллаж байгаа газар бол бодит ертөнц гэдгийг сана. Хэрвээ та том
алдаа гаргавал дараагийн алдааг чинь хүлээж байх болно.

Танай албанд шинэ ажилтан орж ирэх үед. Тэр илүү хурдан, авхаалжтай,
бусдыг дагуулахдаа ч сайн, юу ч хийсэн даргаасаа сайн үнэлэлт, нааштай
дэмжлэг хүлээх аргагүй байгаа бол.

Компанийн ажилтнуудын хоорондын харилцаа сайн муу янз бүр л байдаг.
Хүний нөөцийн менежер танаас хэр нийтэч, багаар ажиллаж чадах эсэхийг
асуудаг, хэрвээ та хамт олондоо нэр хүндтэй биш, бусадтай харьцахдаа
сайнгүй бол цаашид ажилдаа үлдэх эсэх чинь эргэлзээтэй болж байна.

Шинэ удирдлага. Энэ өдрийг хүртэл та од байсан. Харин одооноос бүх зүйл
орвонгоороо эргэж байгаа. Яг л хөлбөмбөгийн багт шинэ дасгалжуулагч ирж,
Супер цом авахын тулд та нарыг сэрээж, шүүсийг чинь шахна гэсэн үг  Та
тэсч үлдэх үү?

Даргын  хараанд өртөх. Сайн талаараа өртвөл ахих дэвших боломжтой. Харин
таны нэг л сайн ажиллахгүй байгааг  дарга чинь анзаарвал таны хувьд бүх
юм муугаар эргэж ч мэдэхээр байна. Хэрвээ та дээрх шиг байдалд байгаа
бол ажлаа алдах аюул танд ойрхон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж