Н.Мөнх-Оргилд цаазын ял төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргилд цаазын ял төлөвлөжээ

Хөвсгөл аймагт найман настай охиныг өнгөрсөн дөрөвдугаар сард онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Н.Мөнх-Оргилын хэргийн мөрдөн байцаалт дуусч нийслэлийн Прокурорын газарт шилжээд буй. Уг хэрэгт хяналт тавьж буй прокурорын өгсөн мэдээллээр түүнийг  Эрүүгийн хуулийн 91.2, 126.3, 261-ээр зүйлчлсэн хэрэгт холбогдуулан шалгаж цаазын ял төлөвлөсөн аж. Тэрбээр Хөвсгөл аймагт  эрүүгийн хэрэг үйлдэхээс нэг сарын өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сард Баянгол дүүрэгт бага насны гурван охиныг хүчирхийлсэн болохыг нь хууль хяналтынхан тогтоосон юм. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа мөрдөн байцаалтад буцсан эл хэргийг харьяаллын дагуу Хөвсгөл аймгийн шүүхэд ирэх долоо хоногт шилжүүлэх юм байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар  яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдэхдээ хамгийн сүүлд хаана хэрэг үйлдсэн гэдгээр нь харьяалал  тогтоодог байна. Тиймээс хуулийн дагуу Н.Мөнх-Оргилын хэргийг Баянгол дүүрэгт бус  Хөвсгөл аймагт шилжүүлэх гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж